Д.Сумъяабазар: Наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна

/2023.07.27/: Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр, Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг үе шаттай хийж байна.

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, зам засварын ажил хийж буй. Уг 0.6 км замын ажил өнөөдөр 17:00 цагт хучилтын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ хийж эхэлнэ. Маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

Маргааш Чингисийн музейгээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг засна. Хичээл эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Замын ээлжит засварыг 16 байршилд хийхээр төлөвлөсөн. Борооны улмаас засварын ажлуудыг хийх хугацаанд өөрчлөлт ороод байна. Ээлжит засвар хийж байгаа замууд нь ус зайлуулах шугамтай. Шинээр төлөвлөж байгаа замуудыг зураг төслийн дагуу борооны ус зайлуулах иж бүрэн шугамтай хийж байна

Монгол Улс Европын холбооны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан боллоо
Монгол Улс Европын холбооны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.