Монгол Улс Европын холбооны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Европын холбооны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан боллоо

/2023.07.27/: Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан Брюссель хотноо 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр болов.

Хамтарсан хорооны хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар тэргүүлсэн юм.

Хамтарсан хорооны хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зорилтыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн Монгол Улс, Европын Холбооны харилцааны суурь баримт бичиг болох “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнг цаашид нэмэгдүүлэн баяжуулах боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилт арга хэмжээг Европы Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөртэй уялдуулж ногоон шилжилт, цахимжуулалт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хоёр талын харилцааг тэлж ажиллахаар тогтов.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг зорилтуудыг хангах, энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэл”-ээр бодит үр дүн гаргаж ажиллахаа талууд нотоллоо.

Эх сурвалж: ШСАА

Алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ
Алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.