/2023.07.25/: БНХАУ-ын эзэмшдэг TikTok видео стриминг аппликейшн нь сошиал медиа аваргуудын өрсөлдөөн ширүүсч байгаа тул зөвхөн текст бүхий нийтлэлүүдийг санал болгоно гэж мэдэгдэв.
Энэхүү платформын шинэ боломж нь хэрэглэгчдэд "өөрийгөө илэрхийлэх өөр арга зам"-ыг олгоно гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр TikTok нь Spotify болон Apple Music зэрэг өрсөлдөгч платформуудын адил TikTok Music хэмээх шинэ хөгжмийн стриминг үйлчилгээг эхлүүлээд хэдхэн долоо хонож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тус компани энэ үйлчилгээний бета хувилбарыг Сингапур, Мексик, Австралид нэвтрүүлсэн байна.
Энэ нь хэрэглэгчдэд "TikTok" дээр олсон хөгжмөө сонсох, хуваалцах, татаж авахаас гадна дуртай дуу, уран бүтээлчдээ TikTok нийгэмлэгтэйгээ хуваалцах" боломжийг олгоно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Тэгвэл Элон Маскийн твиттер алдарт хөх шувууны логог орхиж, хар цагаан X тэмдэгт рүү шилжсэнтэй холбогдуулан энэхүү алхмыг хийсэн байна.
Одоо TikTok хэрэглэгчдэд зураг, видео эсвэл текст нийтлэх үү гэсэн гурван сонголтыг санал болгож байгаа аж.
ТикТок даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Эдгээр функцууд нь таны текст бичлэгүүдийг ямар ч видео, зургийн нийтлэлтэй адил эрч хүчтэй, интерактив болгоно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС