Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна

/2023.07.25/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэпээдэд өглөө. Тэрбээр:

-Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ийн дарга С.Адъяасүрэн өнгөрсөн долоо хоногт 87 удаагийн гэмтэл гарсан. Бороо орсны улмаас 28 гэмтэл гарснаас цахилгаанаас улбаатай таваас бусдыг зассан гэдгийг хэллээ.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, замын бродюр стандарт, дүрэм, журмаа барьж байгаа эсэхэд хяналт тавьж, газар дээр нь очиж ажиллах үүрэг өгөв.

ШУУРХАЙ: Ц.Хуланд шүүхээс 9 жил 4 сар хорих ял оноолоо
ШУУРХАЙ: Ц.Хуланд шүүхээс 9 жил 4 сар хорих ял оноолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.