Д.Сумъяабазар: Энэ мэт зохиомол гүтгэлэг, улстөржилт хол явахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Энэ мэт зохиомол гүтгэлэг, улстөржилт хол явахгүй

/2023.07.25/: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт холбогдох хэргийн талаар мэдээлэх тухай нэгэн төрийн бус байгууллагаас гаргасан мэдээлэлд хотын дарга өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр,

"Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд тохиогоогүй их үер ус бууж, гамшиг эрсдэл тохиогоод буйг мэргэжлийн хүмүүс болон усны барилга байгууламжийн инженерүүд хэлж байна.

Бид нийтээрээ сүүлийн 30 жилийн алдаа завхралын горыг амсаж, үер усны гамшигтай чадлаараа “тэмцэж” байна.

Ийм хүнд цаг үед, голын голдирол өөрчилж, хууль зөрчиж барилга барьсан этгээдүүдтэй тэмцэнэ гээд мэдэгдэхээр улстөржүүлж, зохиомол гүтгэлэг тарааж буйд үнэхээр харамсаж байна.

Мэргэжлийн байгууллагууд болон салбарын эрдэмтэн, инженерүүдийн зөвлөмжийн дагуу бид үе шаттай арга хэмжээ авах болно. Хууль эрх зүйн баг ч ажиллаж байна.

Энэ мэт зохиомол гүтгэлэг, улстөржилт хол явахгүй. Харин хүний нэр төрд зохион байгуулалттай, санаатай халдаж буй энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье" гэжээ.

“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ын бэлтгэл ажлыг хангаж байна
“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ын бэлтгэл ажлыг хангаж байна
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.