НААДАМ: Бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НААДАМ: Бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулна

/2023.7.5/ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар наадамтай холбоотой дүрэмд өөрчлөлт орууллаа.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисст үүрэг өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисст үүрэг өглөө
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.