Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисст үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисст үүрэг өглөө

/2023.7.5/ Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2023 оны долдугаар сарын 1-нээс Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, долдугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутагт идэвхжиж, цаашид энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Санниног хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Санниног хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.