Томоохон голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см давсан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томоохон голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см давсан байна

/2023.06.27/: Ховд, Хархираа, Үүр, Ерөө, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см зарим газар түүнээс дээш даван үерлэсэн байна.

Иймд: Гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: УОК

АЙЛЧЛАЛ: Манай улсын далайд гарах гол гарц Тяньжин боомт  ​
АЙЛЧЛАЛ: Манай улсын далайд гарах гол гарц Тяньжин боомт ​
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.