/2023.06.26/ Шивээхүрэн-Сэхээ боомтыг Хятадын сэхээ боомттой 7,1км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд хилийн 14 боомтыг хатуу хучилттай авто зам, төмөр замаар холбож, боомтуудын дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх зорилт тавьсан.
Энэ ажлын хүрээнд Монголын төмөр зам ТӨХК Шивээхүрэн-Сэхээ боомтыг Хятадын Сэхээ боомттой 7,1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлж, төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Уг боомт нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Эх сурвалж: ЗТХЯ