/2023.6.26/ ОНХС-д иргэдээс санал авах нийслэлийн хугацаа зургаадугаар сарын 5-нд дуусгавар болсон.
Иргэдээс онлайнаар болон цаасан хэлбэрээр саналуудыг цуглуулсан юм. БЗД-ийн хувьд нийт 43 хороотой. Өнгөрөгч оны байдлаар 104,881 өрхийн 383,892 хүн байнга оршин сууж байна.
2022 онд 28 хороотой байсан тус дүүрэг 2023 онд 43 хороотой болж өргөжсөн юм. БЗД-ийн хувьд ОНХС-д иргэдээс санал авсан жишиг хороо нь 16-р хороо байжээ. Бүх иргэдийнхээ гар утсанд и-монголиа аппликэйшнийг суулгаж өгөн, ОНХС-д хэрхэн саналаа өгөхийг хүн нэг бүрчлэн зааж өгсөн тус дүүргийн мэргэжилтэн Билэгжаргал бидэнд ярьсан юм.
Нийслэлийн хэмжээнд авсан нийт ОНХС-ийн онлайн саналын 40 хувийг тус дүүрэг дангаараа бүрдүүлжээ.
Баянзүрх дүүрэг өнгөрөгч онд иргэдээс авсан санал дээрээ үндэслэн 12 ажлыг энэ жил хийхээр төлөвлөж байна.