“цөлжилт, газрын доройтол уур амьсгалын өөрчлөлт” зөвлөлдөх уулзалт болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“цөлжилт, газрын доройтол уур амьсгалын өөрчлөлт” зөвлөлдөх уулзалт болж байна

/2023.06.19/: БОАЖЯ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөр (NEASPEC) хамтарсан “Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт шинжээчдийн бүлгийн зөвлөлдөх уулзалтыг олон Улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Цөлжилт, газрын доройтол нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор учруулж, байгалийн нөөц баялаг болох хөрс, агаар, усны чанарт сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ой, бэлчээр, газар тариалангийн салбарт шууд аюул учруулж байна.

May be an image of 3 people and text

Эдгээр сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд Зүүн хойд Азийн Байгаль орчны хамтын ажиллагааны дэд бүсийн хөтөлбөр нь гишүүн орнуудад хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг хуваалцах чиглэлээр цөлжилт, газрын доройтлыг шийдвэрлэх хамтын ажиллагааг чухалчлан ажиллаж байна.

Хурлын гол зорилго нь бүс нутгийн хэмжээнд цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд баримтлах арга хэмжээний төслийг боловсруулж, салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүн Улс орнуудын цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын уялдаа холбоог судалсан сайн туршлага, алдаа зэрэг олон судалгааны үр дүнтэй танилцах юм.

May be an image of 3 people

Эх сурвалж: БОАЖЯ

Авлигатай тэмцэх газраас 22 хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас 22 хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.