“Сонгуулийн амлалт залуусын нүдээр“ үзэсгэлэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сонгуулийн амлалт залуусын нүдээр“ үзэсгэлэн болно

/2022.08.09/ "Бодлогод залуусын хяналт" Төрийн бус байгууллага нь бодлого боловсруулах үйл явцад оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор 2014 оноос эхлэн идэвхтэй ажиллаж буй залуучуудын байгууллага юм.

Олон улсын залуучуудын өдрийг угтан тус байгууллагаас "Залуус сонгуулийн амлалтыг хянах нь төслийн хүрээнд "Сонгуулийн амлалт: Залуусын нүдээр" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зураг сонирхогч залуустай хамтран зохион байгуулах гэж байна.

Гэрэл зургийн баримтат үзэсгэлэн наймдугаар сарын 12-17-ны хооронд Elixir-т болно.

"Бодлогот залуусын хяналт" ТББ-аас "Залуус сонгуулийн амлалтыг хянах нь" төслийг хэрэгжүүлж буй. Энэ төсөл нь:

1. Сонгуулийн амлалтын ДатаБанк
2. “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын иргэний нийгмийн сүлжээ,
3. Залуучуудын зөвлөх хороо,
4. Сар тутмын цахим сонин зэрэг үндсэн дөрвөн үйл ажиллагааг 2020-2024 оны хугацаанд ажиллах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, залуу сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилготой.

Айлчлалын талаарх 3 ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ
Айлчлалын талаарх 3 ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.