С.Батдөлийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ

/2023.06.08/: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хянаж байна.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд яллагдагч С.Батдөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.

Шүүхээс яллагдагч С.Батдөлд оноосон гэмт хэргүүдийн шинжийг харгалзан тус шүүхийн шүүгчийн 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 952 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүх хурлын тов тогтоох хүртэл цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

Монгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэжээ
Монгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.