/2023.06.08/: Баянзүрх дүүргийн хэмжээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Киночдын гудамж” төсөл.
Иргэд залуус, жуулчдад зориулсан энэхүү төслийг Монгол кино үйлдвэрийг түшиглэн байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь хийгдсэн. Тиймээс төслийг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор тухайн байршил орчмын ТҮЦ-үүдийг нүүлгэсэн байна.
Монгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 12 ТҮЦ-ийг нүүлгэсний, 6 ТҮЦ-ийг эзэд нь нүүлгэсэжээ. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэртэй гэх нэг ТҮЦ үлдсэн бөгөөд зөвшөөрөлгүй авсан байсан тог цахилгааныг нь хязгаарласан байдалтай байгаа аж.
ТҮЦ-үүдийг автобусны буудал дээр байрлуулснаас хүмүүс зогсож автобус хүлээдэг талбайгүй болох, наад захын ариун цэврийн стандартыг хангаагүй, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхи хууль бусаар худалдаалах зэрэг зөрчил байдаг учраас ийнхүү цэгцэлж байгаад иргэд талархалтай хандаж, сэтгэгдлээ илэрхийлж байна.
Эх сурвалж: БЗД