Стратегийн команд штабын сургуулилтыг эхлүүлэхэд бэлэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стратегийн команд штабын сургуулилтыг эхлүүлэхэд бэлэн боллоо

/2023.06.07/: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулилтыг зохион байгуулна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус сургуулийн бэлтгэл ажлыг хангуулж, бэлэн байдлыг шалгалаа.

Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 250 гаруй хүн оролцож, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ.

Дадлага сургуулийн хүрээнд энэ сарын 8 буюу пүрэв гарагийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Эх сурвалж: ШСАА

“Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
“Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.