/2023.06.07/: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойн арга хэмжээнд зориулан тус эмнэлэг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран эмнэлгийн ажилчдад болон иргэд, үйлчлүүлэгчдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд:
- Тоон гарын үсэг олгох;
- Шинэ гадаад паспорт захиалах /Гадаад паспортны зургаа авхуулсан байх/;
- Иргэний үнэмлэх сунгах /Сунгах хугацаа хэтэрсэн бол торгуулыг чөлөөлнө/;
- Хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэх захиалах /Торгуулыг чөлөөлнө/;
- Улсын бүртгэгчээс авах бүх төрлийн лавлагаа зэргийн авах боломжтой.