Далангийн эвдрэлд Москва, Киев хоёр нэгнээ буруутгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далангийн эвдрэлд Москва, Киев хоёр нэгнээ буруутгаж байна

/2023.06.07/: Өчигдөр үүрээр Оросын эзэмшилд байгаа өмнөд Херсон мужид Нова Каховка хэмээх томоохон далан, усан цахилгаан станц нурсан юм.

Энэхүү халдлагыг НҮБ-ын тусламжийн албаны дарга хэлэхдээ, Орос Украин руу довтолж эхэлснээс хойшхи "иргэний дэд бүтцэд хохирол учруулсан хамгийн том тохиолдол" байж магадгүй гэсэн байна.

Энэхүү үйл явдлын улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд иргэдэд үер буух, томоохон хэмжээний сүйрэл учрах вий гэсэн айдас бий болсон. Нова Каховка амьтны хүрээлэнгийн мэдээлснээр уг далан нурснаар тус амьтны хүрээлэнгийн 300 амьтан үхсэн байна.

Украины зэвсэгт хүчний офицер "Оросын цэргүүд үерийн усанд автаж зугтаж байгааг Украины цэргүүд харсан" гэжээ. Уг офицерын хэлснээр эмх замбараагүй байдлын улмаас Оросын олон цэрэг амь үрэгдэж, шархадсан байна.

Нэгнээ буруутгалаа: Далан руу зориудаар дайрсан уу, эсвэл нуралт нь бүтцийн эвдрэлийн үр дагавар уу гэдэг нь тодорхойгүй байгаа ч Киев, Москва хоёр бие биенээ далангийн эвдрэлийн ард байгаа гэж буруутгаж байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сүйрлийг “Үй олноор хөнөөх бөмбөг” гэж тодорхойлсон бол ОХУ-ын Гадаад хэргийн яам Украины “хорлон сүйтгэх ажиллагаа”-ны улмаас уг үйл явдал болсон гэж мэдэгджээ. АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд ч мөн адил дуу хоолойгоо нэмж, "ОХУ Украин дахь дайны дараах гамшгийн хохирлыг хариуцна" гэж буруутгав.

Далан нурсны дараа: Байнгын гал нээж байдаг Херсон шиг фронтын хотод усны түвшин нэмэгдэж байгаа нь дахин нэг аюул авчирж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) нурсан далангийн үерт өртсөн хүмүүст туслахын тулд хүмүүнлэгийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна гэж мэдэгдэв. Нова Каховка далангийн усан сангаас усаа авдаг Украины хэд хэдэн бүс нутаг усаа хэмнэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Их Британийн тагнуулын агентлагууд сүйрлийг шалгаж байна гэж Ерөнхий сайд Риши Сунак мягмар гарагт мэдэгдэв. Мөн Украины цөмийн зохицуулалтын улсын байцаагчийн мэдээлснээр "шаардлагатай арга хэмжээнүүдийг авч чадвал Запорожжийн цахилгаан станц сүйрлийн улмаас үүсэх бэрхшээлээс зайлсхийх боломжтой" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.