/2023.06.06/: Түүхэнд анх удаа Пап лам манай улсад айлчлах гэж байна.
Франциск наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд манай улсад айлчлах бөгөөд түүний айлчлалын хөтөлбөрийг Ватиканаас зарлалаа.
Айлчлалын эхний арга хэмжээ нь Улаанбаатар хот дахь Гэгээн Петр болон Паулын сүмд Евхаристийн баярыг тэмдэглэх бөгөөд дараа нь орон нутгийн номлогчдын нийгэмлэгтэй хийх уулзалт байх аж.
Даваа гарагт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, Чингис хааны музейтэй танилцахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Ватикан ньюс