СИНЬХУА: Монгол Улс он гарсаар 216 мянган жуулчин хүлээн авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СИНЬХУА: Монгол Улс он гарсаар 216 мянган жуулчин хүлээн авчээ

/2023.6.6/ Монгол Улс он гарснаас хойш 216,668 жуулчин хүлээн авсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь хөрш болох Хятад, Орос улсын иргэд байна гэж БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээлжээ.

Цааш нь, Монгол Улс цар тахлын дараах жилүүдэд аялал жуулчлалын салбараа сэргээхээр ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард аялал жуулчлалын зорилгоор 34 орны иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлж, визгүй зорчдог улсын тоог 61-д хүргэсэн.

2023-2025 оныг "Монгол Улсад айлчлах жил" хэмээн зарлаж, зөвхөн энэ жил гэхэд л 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улс аялал жуулчлалыг эдийн засгаа солонгоруулах хамгийн ашигтай арга гэж үздэг. Ирэх жилүүдэд дор хаяж нэг сая гадаадын жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан. Тус улс 2022 онд гадаадын 290,400 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 350 сая долларын орлого олжээ гэж Синьхуа мэдээллээ.

Хорт хавдартай ахмад настнуудын цунамид бэлтгэхийг анхаарууллаа
Хорт хавдартай ахмад настнуудын цунамид бэлтгэхийг анхаарууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.