“Залуу экопренер“ олон улсын шагналд монголын компани өрсөлдөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуу экопренер“ олон улсын шагналд монголын компани өрсөлдөж байна

/2023.6.6/ Экспортыг дэмжих олон улсын форум (World Export Development Forum)-ын 2023 оны чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-ний өдрүүдэд болно.

Уг форумын үеэр “Залуу Экопренер” шагналд өрсөлдөхөөр тунаж үлдсэн шилдгүүд болох Африк тивээс гурав, Ази тивээс дөрвөн оролцогчид гарааны бизнесээ танилцуулна.

Экспортыг дэмжих олон улсын форум нь жижиг дунд бизнесийг дэмжих үндсэн зорилго бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс жил бүр зохион байгуулдаг онцлох арга хэмжээний нэг юм.

Сүүлийн шатанд шалгарсан эдгээр старт-ап компаниуд “Залуу экопренер-2023” шагналын эзнийг шалгаруулах шүүгчдийн багт өөрсдийн бизнесээ танилцуулна. Уралдаан байгальд ээлтэй “ногоон бизнесийн шийдэл”, “газрын доройтлыг нөхөн сэргээх санаачилга” гэсэн хоёр ангиллаар явагдана.

Шалгарсан шилдэг оролцогч нь гарааны бизнесийн санхүүжилт болон сургалт, менторшип хөтөлбөрт хамрагдах эрхийн эзэн болох юм. Энэ жилийн шагналын багцыг ОУХТ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн “G20 Глобал ланд санаачилга”, Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ), Google-ийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн старт-ап, Сидлэй Оастин олон улсын хуулийн фирм хамтран олгоно.

Энэ жилийн уралдаанд iPAGE (Бангладеш); Cupmena (Египет); Sommalife (Гана); Brown Reed Agri Waste Innovations (Энэтхэг);Liberty Society (Индонези); Bôndy, (Мадагаскар); Airee (Монгол) гэсэн 7 оролцогч “Залуу Экопренер” шагналын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

Египетийн Купмена (Cupmena) компаний Абдулрман Элхалафави кофе үйлдвэрлэл дэх хог хаягдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөө аж ахуйн инновацлаг шийдлийг боловсруулсан байна.

Индонезийн Либерти Сосайти (Liberty Society) боловсруулах үйлдвэрийн Тамара Дэви Гондо Сёрижо эмэгтэйчүүдтэй голлон хамтарч хаягдал материалыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл хийж, нийгмийн хариуцлагатай бизнесийн байгууллага, брэнд бий болох байгальд ээлтэй ногоон аяныг өрнүүлэх шинэлэг санааг танилцуулна.

Монгол Улсын агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч “Airee” (Airee) компаний М.Оюунгэрэлийн бичил пластикийн бохирдлыг бууруулж, 100% байгальд задрах боломжтой хонины ноосон шүүлтүүрийг танилцуулна.

Газрын нөхөн сэргээлтийн ангилалд шалгарсан оролцогчид:
Малагасугийн ойжуулалтын “Бонду” (Bôndy) компаний Макс Фонтайн нийгэм эдийн засаг, экологийн үр нөлөө бүхий агро-ойн аж ахуй, мангровын ойн нөхөн сэргээлтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн хөгжлийг дэмжсэн шийдлийг танилцуулна.

Бангладеш Улсын агро-техийн iPAGE компаний Машрур Хоссэйн жижиг аж ахуй эрхлэгч фермерийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх үр тариа ургацын дижитал зөвлөх үйлчилгээг танилцуулна.

Гана Улсын Соммалайф (Sommalife) агро-тех компаний Мавуси Кристина ший модны хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжихийн зэрэгцээ зах зээлийн боломжийг танилцуулна.

Дээрх шалгарсан оролцогчид нь уралдаанд санал ирүүлсэн нийт 63 орны 419 компани, аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгарсан юм.

Эх сурвалж: НҮБ

“Асашёрюү аварга алдартай хэвээрээ л байна“
“Асашёрюү аварга алдартай хэвээрээ л байна“
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.