/2023.6.5/ Мэргэжлийн сумогийн 71 дэх Ёкозуна Какурюу Анандын зодог тайлах ёслол өнгөрөгч баасан гарагт болсон юм.
Түүний зодог тайлах шийдвэр 2021 оны гуравдугаар сард гарсан хэдий ч албан ёсны ёслол нь ийнхүү хоёр жилийн дараа боллоо. Энэ ёслолд Ваканохана (66 түрүүлсэн), Асашёрюү (68 түрүүлсэн), Хакухо (69 түрүүлсэн), Харумафүжи (70 түрүүлсэн), Кисеносато (72 түрүүлсэн), Терунофужи (73 түрүүлсэн) нар хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлсэн юм.
Сумо сонирхогчдын фэйсбүүк группт дараах зургийг байршуулж "Аса аварга алдартай хэвээрээ л байна. Хакухо аварга сумогийн музейн тайлбарлагч хийлээ. Үнэхээр сайхан мөчүүд" хэмээжээ.
Какурюү ёслолын үеэр:
-Зодог тайлах ёслолд минь ийм олуулаа хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би Япон улсад 2001 онд ирж, 22 жил амьдарчээ. Энэ хугацаанд намайг хэзээ ч орхиогүй гэр бүл, найз нөхөд, та бүхэндээ баярлалаа. Намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн хүн бүхэнд баярлалаа гэжээ.
Тэрбээр сүүлчийн барилдаанаа өөрийн том хүү А.Амарбаясгалантай хийсэн юм.
Харин Асашёрюү сумогийн дэвжээн дээр гаралгүй удсан учир бага зэрэг сандарч байгаагаа хэлээд, хэдий гараагүй удсан ч дотно танил орчин минь намайг угтлаа хэмээжээ. Зодог тайлах ёслолын үеийн зургийг сошиал хуудсуудаар байршуулснаас хүргэж байна.