Экспортыг нэмэгдүүлэхэд 2.7 их наяд төгрөг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортыг нэмэгдүүлэхэд 2.7 их наяд төгрөг зарцуулна

/2023.06.05/: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэлээр “Экспортыг нэмэгдүүлэх”-ээр тодорхойлсон.

Тэгвэл “Экспортыг нэмэгдүүлэх” ажлын хүрээнд:

  • 2022 онд Экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар байсныг 2024 онд 14.1 тэрбум ам.долларт хүргэнэ.
  • Төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын биет хэмжээ 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээ 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээ 6.0 сая баррельд тус тус хүргэнэ.
  • Нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь 3 боомтоор, импортын ачааны 93.2 хувь 2 боомтоор хийгдэж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлнэ.
  • Нийт экспортын 90.2 хувийг түүхийгээр гаргаж байна. Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ.
  • Мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс 4 дахин буураад байна. Иймд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тонн-д хүргэнэ.
  • Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа 2022 онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна.

May be a graphic of map and text that says 'I. экспортыг нэмэгдуулнэ монгол улсын экспортын ачааны 90 орчим хувь нь боомтоор, импортын ачааны 90 гаруй хувь нь боомтоор хийгдэж, экспортын алдагдсан боломжийг нэмэгдуулж байна. нехцел байдал экспортын ачаа боомтууд сая.тн шивээхурэн амын-ууд 12.4 9.8 33л3х% 43.9% 25.5% 20.8% импортын ачаа боомтууд сая.тн э3лэх% уул уурхайн бус экспорт туухий 7.2% боловсруулсан боловсруулсан 0.8% эрээнцав ноолуур 0.10 52.1% 2.1% дахин ессен. 1.8% ре-экспорт Max, махан бутзэгдэхууний экспорт 2022/2018 дахин буурсан." ширний H дахин буурсан. монголулсьнкоилинтоаоновлтге'

May be a graphic of map and text

Дээрх зорилтуудын хүрээнд нийт 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ЭЗХЯ

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өсжээ
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өсжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.