/2023.06.05/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
-Тэрбээр "Шувуу" ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНСУ, БНХАУ-аас хэд хэдэн хүнийг авчирсан бөгөөд энэ долоо хоногт мөн хэдэн хүнийг авчирахаар төлөвлөж байгаа тухай хэлэв.
Шувуу ажиллагаа эхэлснээс хойш 20 гаруй хүнийг авчирсан байна. Авчирч байгаа хүмүүсээс гадна зарим иргэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа аж. БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран тус улсаас уг ажиллагааны хүрээнд хүмүүсийг авчирахаар ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ "МИАТ" компанийн нислэгээр авчрана гэв.
Энэ долоо хоногт иргэн н.Наранхүүг өөрийнх нь хүсэлтийн дагуу авч ирнэ.
Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газар хамтран "Шувуу" ажиллагааны талаар албан ёсны мэдээллийг ирэх лхагва гарагт хийнэ гэв.