Дөрвөн хүүхдээ хөнөөсөн хэргээр 20 жил хоригдсон ээж өршөөгдлөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн хүүхдээ хөнөөсөн хэргээр 20 жил хоригдсон ээж өршөөгдлөө

A file image of Kathleen Folbigg at the New South Wales Supreme Court in Sydney, May 19, 2003.

/2023.06.05/: Австралийн хамгийн аймшигт цуврал алуурчин хэмээн буруутгагдсан эмэгтэй дөрвөн хүүхдээ хөнөөсөн хэргээр торны цаана 20 жил хоригдсоныхоо дараа өршөөгдлөө.

Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий прокурор Майкл Дэйли хэргийг хянаж Кэтлин Фолбиггийг дөрвөн хүүхдийнхээ үхэлд гэм буруутай эсэхэд "эргэлзээ төрүүлэх үндэслэлтэй баримт" олдсон тул түүнийг суллах шийдвэрийг гаргасан байна.

Дэйли даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр амбан захирагчтай ярилцаж, ямар ч болзолгүйгээр өршөөл үзүүлэхийг зөвлөсөн гэдгээ мэдэгдэв.

4 хүүхдийн ээж Фолби нь 1989-1999 онд 4 хүүхдээ санаатайгаар хөнөөсөн гэж 2003 оноос эхлэн 20 жил шоронд хоригджээ.

Хүүхдүүд амиа алдах болгонд тэрээр цогцсыг олж байсан ганц хүн нь байсан ч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх эд мөрийн баримт байхгүй байсан аж.

Тангарагтны шүүгчид нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд 2 нас хүрэхээсээ өмнө гадны нөлөөгүйгээр нас барах магадлал маш бага гэсэн прокурорын үндэслэлд тулгуурлаж ялласан байна.

Patrick, the Folbigg's second child, died at eight months

Саяхан буюу 2019 онд түүний хэргийг шалгахад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй байсан хэдий ч хүүхдүүдийн үхлийн генетикийг тайлбарласан шинжлэх ухааны шинэ нотолгоо гарсны дараа өнгөрсөн жил өөр судалгааг эхлүүлжээ.

Эх сурвалж: CNN

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо
Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.