Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо

/2023.06.05/: Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс эхлүүллээ.

"ThaiVietJet" компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажилланаа.

"МИАТ" компани нь Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол "ThaiVietJet" компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо.

Эх сурвалж: ЗТХЯ

“Хүүхдийн хоол“ үндэсний чуулган маргааш болно
“Хүүхдийн хоол“ үндэсний чуулган маргааш болно
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.