МУ-ын 1990-2020 оны хүлэмжийн хийн ялгарлын тооллогыг танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУ-ын 1990-2020 оны хүлэмжийн хийн ялгарлын тооллогыг танилцуулна

/2023.06.03/: Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын Үндэсний 4 дүгээр тайлангаа эцэслэж байна. Тайлангаар 1990-2020 оны хүлэмжийн хийн ялгарлын тооллогыг танилцуулна.

Байгаль орчны сорилтуудыг даван туулах хүчин чармайлтыг бэхжүүлэх, тэр дундаа үндэсний болон олон улсын хэмжээнд тулгараад буй гол сорилтуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цэвэр агаарын төлөөх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой "Уур амьсгал ба цэвэр агаар-2023" бага хурлын зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд уур амьсгал, цэвэр агаарын төлөөх үр дүнд суурилсан хамтын ажиллагаа сайжирч, сүүлийн үед олон санал санаачилга гарч байна. Эдгээр санаачилгууд нь бүс нутгийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, чадавхыг сайжруулах зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, бодлого/: д суурилсан үйл ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцолъё.

Монгол Улс 2023 оны гуравдугаар сард НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран Цэвэр агаар өндөр түвшний форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэхүү форум нь агаарын бохирдлын эсрэг шинэлэг шийдэл, шилдэг туршлагыг солилцох, тэр дундаа бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого, мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатарт болсон форумаар Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг тодорхойлсон. Бүс нутгийн улс орнуудын оролцоог хангаж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын чанарыг сайжруулах хоёр талын хамтын ажиллагааны амжилтаас хуваалцахад 2023 онд Монгол, Японы Хамтарсан кредит олгох механизмын хамтарсан механизмын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт 130 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлж байна.

May be an image of 6 people

Хамтарсан кредит олгох механизмыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн энэ онд “Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай суурь хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Цаашлаад энэ чиглэлээр Сингапур Улстай хамтран ажиллах тухай санамж бичигт ойрын хугацаанд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Олон улсын хувьд, 2021 онд Монгол Улс Монреалийн протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, хөгжлийн түншүүдтэй хамтран үндэсний чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Бидний хүчин чармайлт Богино хугацаатай уур амьсгалын бохирдуулагчийг (SLCP) бууруулах дэлхийн зорилтуудад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улс “Дэлхийн метан хийн амлалт”-д нэгдэн орсон бөгөөд Уур амьсгал ба цэвэр агаарын холбоотой хамтран уг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад бэлэн байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Маргааш “Автомашингүй өдөр“
Маргааш “Автомашингүй өдөр“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.