Маргааш “Автомашингүй өдөр“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш “Автомашингүй өдөр“

/2023.06.02/: Маргааш нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг автомашингүй өдөр болно.

Энэ өдөр "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлт болох бөгөөд гүйлттэй холбоотойгоор хэд хэдэн замын хөдөлгөөнийг хаах юм.

Гүйлтийн үеэр Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин зорчуулахгүй. Мөн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

  1. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  13. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаахыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдэгдлээ.
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ
Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.