/2023.5.31/ Теранос компанийн Гүйцэтгэх захирал Элизабет Холмс олон хөрөнгө оруулагчийг цусны шинжилгээний супер технологи бүтээлээ хэмээн залилсныхаа төлөө 11 жилийн ялаа эдэлж эхэллээ.
Холмс өдгөө 39 настай бөгөөд түүний ял эдлэх газар нь Техасын Брайн гэх эмэгтэйчүүдийн хорих анги ажээ. Холмс өөрийн хоёр настай хүү болон гурван сартай охиноо үлдээн хорих ангид очиж байна гэж америкийн CBSN мэдээллээ.
Холмс шүүх хуралд "Би бүх эд эсээрээ харамсаж байна. Надад хөрөнгө оруулсан тэр хүмүүсийн өмнөөс би мөн маш их харамсаж байна" гэжээ. Түүнээс 804 сая долларыг хөрөнгө оруулагчдад буцаан төлөхийг шүүх шаардсан юм.
Гайхалтай нээлт хэмээсэн цусны шинжилгээний тестээ Холмс 2003 онд анх олон нийтэд танилцуулсан билээ.
Эх сурвалж: CBSNews