Маргааш 5 байршилд зам хаана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш 5 байршилд зам хаана

/2023.05.31/: Хүүхдийн баяраар замын хөдөлгөөнд орох өөрчлөлт орох бөгөөд таван байршилд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Маргааш 08:00-20:00 цагийн хооронд

  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.

Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Маргааш 14 байршилд Хүүхдийн баярын арга хэмжээтэй
Маргааш 14 байршилд Хүүхдийн баярын арга хэмжээтэй
 
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.