ОХУ-ын Белгород мужид халдлага үргэлжилсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Белгород мужид халдлага үргэлжилсээр байна

Shelling in Russia's Belgorod region claims one life and injures several  others, governor says

/2023.05.31/: ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Белгород мужийн Шебекино хотод болсон томоохон хэмжээний халдлагын улмаас дөрвөн хүн шархадсан гэж амбан захирагч Вячеслав Гладков Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Гладков "Шархадсан хоёр иргэнийг даруй Белгород хотын эмнэлэгт хүргэсэн. Шархадсан хоёр хүний эрэгтэй нь хүзүү, нуруундаа хэлтэрхийн шархтай, биеийн байдал хүнд, эмэгтэй нь гар, шуундаа хэлтэрхийний шарх байгаа. Одоо эмч нар шаардлагатай бүх шинжилгээг хийж байна" гэв.

Гладков өмнө нь Украины зүүн хойд хэсэгтэй хиллэдэг бүс нутагт халдлага болсны улмаас нэг эмэгтэй шархадсан талаар мэдээлж байсан.

Халдлагын улмаас найман орон сууцны барилга, дөрвөн байшин, нэг сургууль, хоёр захиргааны барилга эвдэрсэн гэж Гладков хэлэв.

Хүүхдүүдийг Шебекино болон хилийн Грайворон хотоос нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн бөгөөд эхний 300 хүүхдийг лхагва гарагт зүүн зүгт Воронеж хот руу аваачих аж.

Гладков өчигдөр буюу мягмар гарагт Белгород хотын хэд хэдэн дүүрэгт Украинчууд миномет болон их буугаар олон арван удаа цохилт өгсөн тухай мэдээлэв. Түр оршин суух төв рүү халдсаны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.

Энэхүү халдлагууд өнгөрсөн долоо хоногт Белгород хотод болсон халдлагын хариуцлагыг Украины армитай эвсэж буй Путиныг эсэргүүцдэг Оросын иргэд хүлээсэний дараа болж байна. Украины засгийн газар, “Украинд байгаа цагт эдгээр ангиуд батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчний нэг хэсэг харин ОХУ-д бол тэд бие даасан байгууллага" гэх байр суурийг илэрхийлсээр байна.

Засгийн ЭСЭРГҮҮНҮҮД ба ТОХИРОЛЦОО
Засгийн ЭСЭРГҮҮНҮҮД ба ТОХИРОЛЦОО
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.