Өнөөдөр хүүхдийн хөгжлийг дэмжиж чадвал ирээдүйд амьдралын чанар сайжирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хүүхдийн хөгжлийг дэмжиж чадвал ирээдүйд амьдралын чанар сайжирна

/2023.05.30/: Монгол улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь 40-өөс доош насныхан байна. Тиймээс Монгол бол залуу орон юм.

Залуу орны хүний хөгжлийн үзүүлэлтүүд өндөр байх ёстой ч өнөөдөр эсэргээрээ бид боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг шалгуураар олон улсын түвшинд сүүл мушгиж байна. Тэгвэл ирээдүйд энэ үзүүлэлтүүдийг ахиулах, хүний хөгжлөөр тэргүүлэхийн тулд өнөөдөр хүүхдийн хөгжилд онцгой анхаарах шаардлага тулгарч байна.

Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлогыг боловсруулан батлуулаад байна.

Цогц хөгжил гэдэгт:

  • Эрүүл мэнд
  • Хөгжил боловсрол
  • Хамгаалал
  • Хоол тэжээл
  • Асаргаа халамж зэргийг багтаан ойлгож байгаа юм.

Батлагдсан цогц хөгжлийн бодлогыг тайлбарлах, танилцуулах, бага насны хүүхдийн хөгжилд олон нийтийн оролцоог хангах, бэхжүүлэх зорилгоор оролцогч талууд өнөөдөр зөвлөлдлөө.

Үндэсний зөвлөгөөнд бодлого тодорхойлогчдоос гадна аймаг нийслэлийн удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөл, аав ээж, асран хамгаалагч гээд 240 гаруй хүн нэгдэв.

May be an image of 1 person and crowd

Хүүхдийн тархины хөгжлийн 70 хувь, зан араншингийн мөн 70 хувь нь 0-6 насанд явагддаг. Тиймээс амьдралынх нь хамгийн чухал мөчид хамтарсан байдлаар оролцох нь чухал болохыг зөвлөгөөнд оролцогчид хүлээн зөвшөөрч байлаа. Мөн хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12 долларын нийгмийн үр өгөөж болж ирдэг болохыг дэлхийн банкны судалгаанд дурдсан байдаг.

May be an image of 6 people

May be an image of 2 people, dais and text

Эх сурвалж: БШУЯ

ЯПОН: БНАСАУ-аас пуужин хөөргөвөл замд нь устгана гэж мэдэгдэв
ЯПОН: БНАСАУ-аас пуужин хөөргөвөл замд нь устгана гэж мэдэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.