ЯПОН: БНАСАУ-аас пуужин хөөргөвөл замд нь устгана гэж мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЯПОН: БНАСАУ-аас пуужин хөөргөвөл замд нь устгана гэж мэдэгдэв

North Korean leader Kim Jong Un inspects preparations for North Korea's first military spy satellite on Tuesday, state news agency KCNA reported on Wednesday local time.

/2023.05.30/: Пхеньян тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-ний хооронд “хиймэл дагуул” хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа Японы нутаг дэвсгэрт нэвтэрсэн Хойд Солонгосын пуужинг устгана гэж тус улсын Батлан хамгаалах яам даваа гарагт анхаарууллаа.

"Бид манай нутаг дэвсгэрт газардах нь тодорхой байгаа баллистик болон бусад пуужинг устгах арга хэмжээ авна" гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Хойд Солонгосын сансрын хөгжлийн агентлаг өнгөрсөн жил 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд тагнуулын хиймэл дагуулын бэлтгэлээ дуусгана гэж мэдэгдсэн.

North Korea says it launched a new type of Hwasong-18 Intercontinental ballistic missile using solid fuel, on Thursday, according to state media KCNA.

Харин Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно өчигдөр "Хойд Солонгос “хиймэл дагуулын дүрд хувиргасан" пуужин хөөргөх нь улс орны аюулгүй байдалд заналхийлж байна. Японы Батлан хамгаалах яам болон Өөрийгөө хамгаалах хүчин баллистик пуужингийн эсрэг устгах арга хэмжээг бэлтгэх тухай тушаал гаргасан" гэж мэдэгджээ.

Нэмж дурдахад, Батлан хамгаалах яам Японы Кюүшю арлын өмнөд хэсгээс үргэлжилсэн Японы Нансей арлуудын орчмын усан санд баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадалтай Patriot пуужингийн довтолгооноос хамгаалах батерей болон Aegis устгагч онгоцуудыг байрлуулах зэрэг бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.

Япон улс АНУ, Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллана гэж Мацуно нэмж хэлээд, өөрийгөө хязгаарлахыг Пхеньянаас уриалав.

Эх сурвалж: ВВС

“Эрдэнэс Тавантолгой“ ХК энэ онд 1.3 сая мод тарина
“Эрдэнэс Тавантолгой“ ХК энэ онд 1.3 сая мод тарина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.