Гарааш чөлөөлсөн байршилд барилга барих нэг ч зөвшөөрөл олгоогүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарааш чөлөөлсөн байршилд барилга барих нэг ч зөвшөөрөл олгоогүй

/2023.05.23/: Гарааш чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.

Тэрбээр,

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлсөн. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдаад байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө.

Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа. Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна хэмээлээ.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлтийг түргэн, шуурхай шийдвэрлэж байгааг хэлж байв. Өмнө нь мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ долоо хоногоос хоёр удаа зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.