“Азийн сан“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Азийн сан“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна

/2022.8.8/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачлагаар 2010 онд байгуулагдсан "Түгээмэл хөгжил төв" байгуулагджээ.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хүндрэл, хэлбэрээс үл хамааран бие даасан эрхэм зэрэгтэй, тэгш амьдрах боломж бүхий хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой ажилладаг.

"Түгээмэл хөгжил төв" нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, чадавхжуулах сургалтын төслийг хэрэгжүүлж байна. "Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй 5 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд оролцогчдод хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цахим орчинд ажиллаж сурах зэргээр сонирхолтой уулзалт, сургалтуудыг зохион байгуулж байна" гэж тус төвийн пэйжид мэдээлжээ.

Эх сурвалж: Түгээмэл хөгжил төв

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.