УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сараас эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сараас эхэлнэ

/2023.05.12/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг.

Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сарын 1-нээс эхэлнэ. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.

14365 ам метр явган замыг шинэчилнэ

УБЗАА-наас энэ жил нийслэлийн хэмжээнд 30 гаруй байршилд тохижилт хийж буй. Үүнээс долоон байршилд нь явган хүний зам засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ дагуу УБЗАА-ны холбогдох ажилтнууд газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалт, засварын ажилтай танилцана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Түүнчлэн цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор “Хотоо угаая” аян эрчимжиж, угаалга цэвэрлэгээний ажлыг эхлүүлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн автобусны дотор, гадна тал, хүүхдийн тоглоомын талбай, хайс хашлага, хогийн сав, хөшөө дурсгал, аж ахуйн нэгжийн гадна фасад, хаягийн байгууламж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн моддыг даралттай усаар шүршиж угаахаас гадна гуу жалга суваг даланд хаясан болон ил задгай хогийг цэвэрлэнэ. М.Баяраа “Голын ай сав, гуу жалга, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх 120 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллаад хоёр сар болж байна. Иргэд маань хог хаягдлаа багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжээсэй” гэлээ.

НЗДТГ

Хятадын хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоцууд Японыг тойрчээ
Хятадын хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоцууд Японыг тойрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.