/2021.08.17/ Ковид-19 халдвараар өвчилсөн хүүхдэд сэргээн засах эмчилгээг илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилах уу гэдгийг тодорхойлох юм байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна.
НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав, "Ковидоор өвчилсөн иргэдэд толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрдэг.
Тиймээс эдгэрсний дараа амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах зэргээр сэргээн засах эмчилгээг хийдэг.
Гэхдээ дээрх шинж тэмдгүүдийг хүүхэд анзаардаггүй. Ковид-19 халдвар авсан хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед сургууль эхэлснээр ачаалал улам нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна" гэв.