“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн цэрэгжсэн зохион байгуулалтад шилжиж, нацист суртал ухуулга явуулсан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн цэрэгжсэн зохион байгуулалтад шилжиж, нацист суртал ухуулга явуулсан“

/2022.08.03/ Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрээр:

-Бид туурга тусгаар, бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Туурга тусгаар бүрэн эрхт улсын төв талбайд дахиад тусгаар тогтнол гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалтад шилжиж нацист суртал ухуулга явуулж буй үйлдлийг Тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно.

Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж дахин ийм цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бүх холбогдох хуулиар хориглосон байдаг. Энэ үйлдэл зургаадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд монгол үндэсний дээл хувцастай эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, цаашлаад Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон холбогдох заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасан учир үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэг бүхий байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно гэлээ.

Хаан банк 291 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Хаан банк 291 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.