Хаан банк 291 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаан банк 291 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

/2022.8.3/ Хаан банк 2021 оныхоо санхүүгийн жилийн тайланг гаргажээ.

Тус тайлангийн удиртгал хэсэг дэх захирлуудын мэндчилгээнд орсон мэдээллээс хүргэе.

Хаан банк нь 547 салбар нэгж, хоёр сая гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр монголын нийт өрхийн 70 гаруй хувьд хүрч ажиллаж байгаа бөгөөд банкны салбарын 30 гаруй хувийг дангаар эзэлж байна.

"2021 онд ХААН Банкны актив хөрөнгө 11.2 хувиар өсөж, 13.5 их наяд төгрөгт, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.1 хувиар өсөж 12.0 их наяд төгрөгт, харилцагчдад олгосон зээлийн хэмжээ 32.9 хувиар өсөж 7.0 их наяд төгрөгт тус тус хүрснээр бид 291.5 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа" гэж тус банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа бичсэн байна.

Мөн тус банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1.3 их наяд төгрөгийн зээлийг 24 мянган харилцагчид олгожээ.

Хаан банкны хувьцаа эзэмшигчид нь:

Хувьцаа эзэмшигч Улс Хувь
Савада холдингс Япон 45,55%
Эйч эс Интрнэшнл Хонконг 14,45%
Таванбогд Трейд Монгол 25,31%
Д.Хулан Монгол 14,69%
НИЙТ 100%

“Улс орноо бодож Засгийн газрын нэр хүндийг сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач Баабар гуай“
“Улс орноо бодож Засгийн газрын нэр хүндийг сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач Баабар гуай“
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.