/2022.08.03/ МУ-ын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрээр энэ үеэр:
-Баабар нийтлэлч твиттер хуудсандаа “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ хэмжээг 50 хувиар бууруулсан” гэж жиргэснийг би харсан.
Баабар гуайд гээд бүр хаяглаад хэлчихье. Олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач. МУ-ын Засгийн газраас ийм суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн зүйл байхгүй гэдгийг хэлье.
Хоёрдугаарт, Баабар нийтлэлч Экспортын нүүрсний хэмжээ 50 хувиар буурсан гэх агуулга дурдсан байна лээ. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг эргэн хараарай.2019 оны оргил үеийнхийг давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна.
Олон улсын харилцаа тогтворгүй байгаа энэ үед бид нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар ажиллаж болохгүй байх гэдгийг хэлье гэлээ.