Төмөр замын хэргийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын хэргийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ

/2022.08.03/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн байгуулахаар болсон.

Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй.

Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийн өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно гэлээ.

Усан паркны оронд баригдаж буй барилгат ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН бололтой
Усан паркны оронд баригдаж буй барилгат ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН бололтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.