Ковидын вакцин: ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН МЭДЭХ ЁСТОЙ 3 ЗҮЙЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын вакцин: ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН МЭДЭХ ЁСТОЙ 3 ЗҮЙЛ

/2022.8.3/ Манай улсад 5-12 насны хүүхдүүдэд ковидын эсрэг вакциныг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн хийж эхэллээ.

Хүүхдийн вакциныг вакцин тарьж буй бүх цэгт очиж хийлгэх боломжтой. Харин хүүхдэдээ вакцин тариулахаар болсон эцэг эхчүүдийн мэдэх шаардлагатай 5 зүйлийг Хопкинсийн эмнэлэгээс гаргасан зөвлөмжөөр хүргэж байна.

1.БИ ЯАГААД ХҮҮХДЭЭ КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРУУЛАХ
ЁСТОЙ ЮМ БЭ?

Вакцин хүүхдийг чинь ковидын хүндрэлээс сэргийлнэ. Хэдийгээр ихэнх хүүхэд ковидоор хөнгөн өвчилдөг ч зарим тохиолдолд хүүхдүүд хүндрэх, эмнэлэгт хэвтэх, амиа алдах ч тохиолдол гарч байна. Ялангуяа ковидын сүүлийн хувилбаруудын үед энэ тохиолдол олон гарч байна. Харин ковидын вакцины үйлчлэл нь шинэ төрлүүдэд ч адилхан идэвхтэй үйлчилдэг.

Бусдад тараахаас сэргийлнэ. Хүүхдүүд өөрсдөө өвчлөхгүй ч бусдад энэ өвчнийг тараагч болох нь цөөнгүй. Харин вакцин энэхүү тархалтаас сэргийлж чадна.

Вакцинд хамрагдсан хүүхдүүд хэвийн амьдралаар амьдрах боломжтой. Хүүхдүүд олноороо вакцинд хамрагдаж чадвал сургууль дээрх амьдрал нь хэвийн үргэлжлэх боломжтой болно. Мөн вакцинд хамрагдсанаар ковидын мутуацлагдсан хувилбаруудаас сэргийлнэ.

2.ВАКЦИН ТАРИУЛСНЫ УЛМААС ИЛРЭХ ЗАРИМ ШИНЖ

Таны хүүхдийн вакцин хийлгэсэн гар бага зэрэг хөндүүрлэж болзошгүй. Мөн хүүхэд чинь жирийн үеэсээ ядрах шинж тэмдэг илэрнэ. Мөн халуурах, цочромтгой болох, нойрмоглох шинж илэрнэ. Гэхдээ эдгээр нь 48 цагийн дараа арилна.

3.ВАКЦИН НЬ ЗҮРХ ӨВТГӨХӨД ХҮРГЭХ ҮҮ?

Олон зуун сая тохиолдолд маш цөөн удаа зүрхний асуудал гарсан байна.

Тухайлбал, өнөөдрийг хүртэл вакцины 604 сая тунг хэдийнээ тарьчихаад байгаа АНУ-д 2021 оны 4-р сараас хойш COVID-19 вакцин хийлгэсний дараа миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) болон перикардит (зүрхний гаднах салст бүрхүүлийн үрэвсэл) өвчний мянга гаруй тохиолдол Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдэд бүртгэгджээ.

Хэрэв та болон таны хүүхэд файзер, модерна вакцины хоёр дох тунг хийлгэсний дараа цээжээр өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрхний цохилт хурдсах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана. Дахин хэлэхэд, энэ нь маш цөөн тохиолдол ажээ.

Эх сурвалж: https://www.hopkinsmedicine.org

Боловсролын салбар дахь авлигын асуудлыг ТАСЛАН ЗОГСООХ ажлын хэсэг байгуулагджээ
Боловсролын салбар дахь авлигын асуудлыг ТАСЛАН ЗОГСООХ ажлын хэсэг байгуулагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.