Боловсролын салбар дахь авлигын асуудлыг ТАСЛАН ЗОГСООХ ажлын хэсэг байгуулагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбар дахь авлигын асуудлыг ТАСЛАН ЗОГСООХ ажлын хэсэг байгуулагджээ

/2022.08.03/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг даалгаврыг өглөө. Ялангуяа Улаанбаатарт тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг, тодорхой нэр хүнд бүхий ЕБС-иудад сургадаг, сорилт шалгалтгүйгээр элсүүлэн авдаг асуудлыг таслан зогсоох зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна гэлээ.

Б.Жавхлан: Өр тавьсан хүмүүс дефолт зарлах гэж байна гээд АЛГА ТАШААД гүйгээд байна
Б.Жавхлан: Өр тавьсан хүмүүс дефолт зарлах гэж байна гээд АЛГА ТАШААД гүйгээд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.