Б.Жавхлан: Өр тавьсан хүмүүс дефолт зарлах гэж байна гээд АЛГА ТАШААД гүйгээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Өр тавьсан хүмүүс дефолт зарлах гэж байна гээд АЛГА ТАШААД гүйгээд байна

/2022.08.03/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар ч дефолт зарлах нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн.

2012 оноос хойш өнөөдрийг хүртэл Засгийн газраас нийт 7 бонд гаргасан байдаг. Тодруулбал, Чингис, Мазаалай. Энэ гурван бонд гурвуулаа нийлээд 2,2 тэрбум доллар болно. Харин үүнээс хойш Хуралдай, Гэрэгэ, Номад, Century гэсэн 4 төрлийн бонд гарсан. Энэ дөрвөн бонд нь 3 тэрбум доллар болно. Эдгээрээс зөвхөн Чингис бондоор төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байдаг. Харин бусад бондоор дандаа өмнөх өрүүдээ төлөх зээлийн зохицуулалттай гарсан байдаг. Үүнийг улс төржүүлж байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд, эдгээр бондыг аль Засгийн газрын үед авч, аль Засгийн газрын үед төлж байгааг сайн хараарай.

Өр тавьсан хүмүүс дефолт зарлах гэж байна гээд алга ташаад гүйгээд байна. Харин өрийг нь төлж байгаа одоогийн Засгийн газар хамгийн хүндийг нь үүрч байна. Гэсэн хэдий ч бид ОУ-ын хөрөнгийн зах зээлд хүлээсэн үүргийнхээ дагуу үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үүний үр дүнд дефолт болох аюулаас хол байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.