Хүүхдийг 5 настайгаас нь сургуульд оруулахыг Солонгост эсэргүүцэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг 5 настайгаас нь сургуульд оруулахыг Солонгост эсэргүүцэж байна

Фото эх сурвалж: Кореатаймс, зурагт эцэг эхчүүд 5 наснаас хүүхдийг сургуульд оруулахыг эсэргүүцэн жагсаж буй нь

/2022.8.3/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл тус улсын боловсролын яамныхан буюу Засгийн газраас сургуульд элсэн орох хүүхдийн насыг 5-аас эхлүүлэх саналыг олон нийтийн дунд хэлэлцүүлэх үүргийг өглөө.

Харин энэ саналыг хүний эрхийн активистууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Мөн эцэг эхчүүд болон багш нар хүүхдүүдийг 5 настайд сургуульд оруулснаар илүү их өрсөлдөөнт нөхцөл байдал үүсэж, бяцхан хүүхдүүдийн ачаалал ихсэнэ хэмээн үзэж байна.

Энэ талаарх хэлэлцүүлгийг тус улсад олон нийтийн дунд явуулахаас гадна улстөрийн намуудын дунд явуулж, эцсийн үр дүнг парламентаар хэлэлцүүлэх ажээ.

Эх сурвалж: Koreatimes

Солонгост сүүлийн 20 гаруй жил болоогүй ҮНИЙН ӨСӨЛТ болж байна
Солонгост сүүлийн 20 гаруй жил болоогүй ҮНИЙН ӨСӨЛТ болж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.