Солонгост сүүлийн 20 гаруй жил болоогүй ҮНИЙН ӨСӨЛТ болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгост сүүлийн 20 гаруй жил болоогүй ҮНИЙН ӨСӨЛТ болж байна

/2022.8.2/ БНСУ-ын Статистикийн хорооноос мэдээлж буйгаар тус улсад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 24 жил байгаагүй хэмжээнд хүрчээ.

Өдөр тутмын хоол хүнсний 144 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 7,9 хувиар өссөн талаар Статистикийн хорооны дарга нь хэвлэлийн мэдэгдлийн үеэр дурьдсан байна. Гэвч үнийн хурдацтай өсөлт оны эцэс гэхэд саарч болзошгүй эерэг төсөөлөл байгааг ч өгүүлжээ.

Тухайлбал, шатахууны үнэ хамгийн багадаа 1800 вон /1,30$/ байсан бол сүүлийн хэдхэн сарын дотор 2000 вон болжээ.

Эх сурвалж: Koreatimes

Gangnam style-ийн дуучны тоглолтын үеэр ажиллаж байсан Монгол залуу амиа алджээ
Gangnam style-ийн дуучны тоглолтын үеэр ажиллаж байсан Монгол залуу амиа алджээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.