Богд хан ууланд тарвага агнаж байсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хан ууланд тарвага агнаж байсныг илрүүлжээ

/2022.08.02/: Цахим орчинд “Дархан цаазат ууланд тарвага агнаад байна” гэх утгатай мэдээллийг энэ оны долоодугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтын явцад Хан-Уул дүүргийн харьяат 42 настай, эрэгтэй, Б нь Богд хан уулын Жаргалантын ам орчмоор урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнаж байсныг илрүүлэн гар хийцийн ТОЗ-8 маркийн буу, урхи тавихад ашигладаг төмөр утас бусад эд зүйлийг хураан авч, Экологийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЦЕГ: Цахилгаанд цохиулж амиа алдсан цэргийн хэрэгтэй холбоотой гэм буруутныг тогтоохоор ажиллаж байна
ЦЕГ: Цахилгаанд цохиулж амиа алдсан цэргийн хэрэгтэй холбоотой гэм буруутныг тогтоохоор ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.