ЦЕГ: Цахилгаанд цохиулж амиа алдсан цэргийн хэрэгтэй холбоотой гэм буруутныг тогтоохоор ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Цахилгаанд цохиулж амиа алдсан цэргийн хэрэгтэй холбоотой гэм буруутныг тогтоохоор ажиллаж байна

/2022.08.02/ Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 01-ний өдөр “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор цахилгаанд цохиулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Зэвсэгт хүчний ... дугаар ангийн хашаанд баригдаж буй Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад тус цэргийн ангийн дэд ахлагч цолтой, 24 настай, эрэгтэй “З” өндөр хүчдэлд цохиулж амиа алдсан гэдэг нь тогтоогдсон байна. Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

“Таван толгой түлш“ ХХК-ийн зүүн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ
“Таван толгой түлш“ ХХК-ийн зүүн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.