/2022.08.01/ Цагдаагийн байгууллагад 2022 оны долдугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн нутаг “Хашааны гадна эрэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Үүний дагуу шалгахад 60 настай, эрэгтэй Х нь зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтын явцад шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн харьяат эрэгтэй, 47 настай О гэгч нь долдугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн "Приус 30" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогчыг дайрсан болох нь тогтоогджээ. Улмаар гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг шуурхай илрүүлжээ.