АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал хойшлогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал хойшлогджээ

/2022.08.01/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:30 цагт болох байсан билээ.

Гэвч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч түүнд холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулахаар болжээ. Түүнчлэн дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 30 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 30 хоногийн нөөцтэй байна
 
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.