/2022.07.26/: Монголын Үндэсний музей жуулчдад зориулан "ҮДШИЙН МУЗЕЙ-ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР" хөтөлбөрөө толилуулахаар бэлджээ.
"ҮДШИЙН МУЗЕЙ-ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР" эвент арга хэмжээ нь лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад болох аж.
Арга хэмжээний хүрээнд 18.00-21:00 хүртэл музейн бүх үйлчилгээ, байнгын үзэсгэлэн, тусгай үзэсгэлэн, дэлгүүр, кофе шоп уртгасан цагаар ажиллана.
"ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР" ардын урлагийн тоглолт нь ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэртэй байх бөгөөд 30 минутын цогц хөтөлбөрийг Монгол, Англи хэлээр тайлбарлан гадаад дотоодын жуулчдад үзүүлэхээр бэлтгэжээ.
Тасалбарыг Монголын Үндэсний музейн тасалбар түгээгүүрээс худалдан авах боломжтой.
Эх сурвалж: МҮМ